Коронавирусний улмаас хэдэн зуун хүн ажлаасаа халагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-12 12:29:54

ВАШИНГТОН. /The Washington Post/. Нутаг дэвсгэрт нь коронавирусний халдвар дэгдсэний улмаас АНУ-ын хэдэн зуун иргэн энэ долоо хоногт ажлаасаа халагджээ.


Коронавирусний өвчний дэгдэлт АНУ-ын эдийн засагт хохирол учруулж, аж үйлдвэрийг мухардмал байдалд ороход хүргэжээ. Коронавирусний тархалттай холбоотойгоор хүмүүсийг ажил үүргээс нь чөлөөлөх нь улс орны эдийн засгийн үзүүлэлтүүд огцом өөрчлөгдөхөд хүргэж болзошгүй байна.


The Washington Post” сонины мэдээлснээр, коронавирусний улмаас боомт, нарийн боовны газрын ажилтнуудаас гадна аялал жуулчлал, амралт цэнгээний газрын ажилтнуудыг ажил үүргээс нь чөлөөлж эхлээд байгаа аж. Худалдан авалт огцом буурснаар ажлын байраа алдах тохиолдол нэмэгдсээр байх болно гэж эдийн засагчид санаа зовниж байна. 

相关新闻