Бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн газруудын талаарх мэдээллийг иргэдээс авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод
/МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар манай улсад зөөвөрлөгдөн ирж илэрсэнтэй холбоотойгоор энэ сарын 10-ны өглөөнөөс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тасарна гэсэн цуу яриа иргэдийн
дунд үүссэн. Энэ талаар холбогдох газруудаас тодруулахад, хүнсний хомсдол
үүсэхгүй гэдгийг хэлж байна. Түүнчлэн онцгой нөхцөл байдлын үед бараа
бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн үйлчилгээний газруудын талаарх мэдээллийг иргэдээс 7058-2233, 7058-4647 дугаарын утсанд авч эхэлсэн гэв. Тухайлбал, өчигдөр өглөө үхрийн мах 13500 төгрөг,
өнөө өглөө хонины мах 9500-10000 төгрөг болж, даруй дөрвөөс таван мянган төгрөгөөр
нэмэгдээд байсан юм.
Мөн
“Дорнод гурил” ХХК-ийн төмсний нөөц дууссан гэсэн мэдээлэл цахим орчинд гараад
байсан. Тэгвэл тус компани хэвийн ажиллаж, урьдын адилаар Дорнодынхонд талх,
гурил, төмсөөр хангана, төмснийхөө үнийг 600 төгрөг болгож хямдруулна гэдгээ
мэдэгдсэн байна.