Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос хандивын аян эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-03-10 21:39:13

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Дэлхий нийтэд аюул учруулж байгаа коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос гуравдугаар сарын 10-ны өдрөөс хандивын аяныг албан ёсоор эхлүүллээ.


Шинэ төрлийн коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх, тус аймгийн Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжиж тус аймагт үйл ажиллагаагаа явуулж буй Төрийн банк-770.000, А.Нэргүй захиралтай худалдаа, үйлчилгээний “Цаглашгүй буянт” ХХК-1.000.000, ХААН банк-1.000.000, Петровис ХХК-500.000 төгрөгийн хандивыг өөрсдийн санаачилгаар өгсөн билээ.

Тэгвэл гуравдугаар сарын 10-ны өдөр тус аймгийн Засаг даргын нийгмийн бодлого эрхэлсэн орлогч Я.Эрхэмбаяр, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа нар дээрх байгууллагуудын төлөөллийг хүлээн авч “Талархал” гардууллаа. 


相关新闻