Арваас дээш жилийн насжилттай автомашин олширч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод
/МОНЦАМЭ/. Дорнод аймагт өнгөрсөн оны байдлаар 17 мянга гаруй автомашин тоологдсоноос
80 гаруй хувь нь арваас дээш жилийн насжилттай байгаа юм. 2018 онд 15 мянга
гаруй автомашин бүртгэлтэй байсан бол жилийн дотор даруй хоёр мянгаар өсчээ. Тодруулбал,
иргэд, байгууллагууд нэг жилийн хугацаанд суудлын автомашин 923, ачааны 686,
автобус 290, тусгай зориулалтын машин 12-ыг худалдан авсан байна.
Насжилтын
хувьд нарийвчлан авч үзвэл, долоогоос есөн жил унасан автомашин есөн хувийг,
дөрвөөс зургаан жил унасан автомашин 4.2 хувь, гурав хүртэлх жил унасан автомашин
4.1 хувийг эзэлж байна.
Сүүлийн
жилүүдэд автомашины хэрэглээ ийнхүү огцом нэмэгдэж байгаа нь орчны тоосжилтод ч
тодорхой хэмжээгээр нөлөөлөх болжээ.