ХААН банк аймгийн Онцгой комисст нэг сая төгрөг хандивлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. ХААН банкны Баян-Өлгий аймаг
дахь салбар коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах ажлыг
дэмжиж аймгийн Онцгой комисст нэг сая төгрөгийн хандив өргөв.
Хандивыг салбарын захирлын орлогч Х.Орманбек
аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга А.Гылымханд гардууллаа.
Хаан банк коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй төрийн
албан хаагчид болон мэргэжлийн хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зориулан
Улсын Онцгой комисст 100 сая төгрөг, орон нутаг дахь салбаруудаараа дамжуулан аймгуудын Онцгой комисст тус бүр нэг сая төгрөг хандивлаж
байгааг Х.Орманбек энэ үеэр онцоллоо.
Аймгийн Засаг дарга А.Гылымхан аюулт өвчний эсрэг
нэгдэж, улс орныхоо ирээдүйн төлөө хандив өргөсөн ХААН банкны хамт олонд
талархал илэрхийлэв.