Уул уурхайн компаниуд ХХҮГ-аар дамжуулан сонгон шалгаруулалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-08 21:28:02

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай ААН, байгууллагууд ажилтан авахдаа ХХҮГ-аар дамжуулан сонгон шалгаруулалт явуулж хэвшээд байна.

Гадаадын хөрөнгө оруулалттай ААН байгууллагууд ихэвчлэн уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Тэднийг ажлын байрны сонгон шалгаруулалтаа нээлттэй, ил тод зарлах шаардлагыг аймаг орон нутгаас тавьж, энэ заалтыг хамтын ажиллагааны гэрээндээ тусгаж өгснөөр сүүлийн хоёр жилийн хугацаанд нэлээд идэвхжээд байгаа юм.

Тухайлбал, 2018 онд л гэхэд ХХҮГ-аар дамжуулан гадаадын хөрөнгө оруулалттай найман ААН байгууллагад 500-гаад иргэнийг зуучилжээ. Иргэд ч ажлын байрны мэдээллийг цаг тухайд нь авч, анкетаа өгснөөр ярилцлагад орж, ажилд зуучлуулж байгаадаа талархалтай байгаа аж. Харин өнгөрсөн онд 1147 иргэнийг ажилд зуучилснаас уул уурхайн салбарт 47 хувь, ХАА-н салбарт 27 хувь, бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарт 15 хувь нь ажиллаж байна. Ажилд зуучлагдсан иргэдийн тоо жил ирэх тусам өссөн үзүүлэлттэй явна.

相关新闻