Эмч нар өдөр тутмын хэрэглээний амны хаалтаа өөрсдөө оёж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг дахь БОЭТ-ийн эмч нар өдөр тутамдаа хэрэглэх амны хаалтаа өөрсдөө оёж үйлдвэрлэж байна.
Амны хаалт зах зээлд
ховордмогц эмч нар мянган ширхэгийг оёж байгууллагадаа нийлүүлсэн бол зав
зайгаараа дахин 1500 ширхэгийг оёхоор ажилдаа оржээ. Тэдний оёсон амны хаалтны эсгүүр, өмсгөл тун зөв, стандартад нийцэхүйц болсныг БОЭТ-ийн удирдлага
сайшаасан байна.
Оёсон амны хаалтаа автоклаваар ариутган аюулгүй
байдлыг хангаж өдөр тутам зүүж хэрэглэж байгаа аж. Гэхдээ халдварын сэжигтэй
болон онцгой тохиолдолд N95 бүрэн шүүлтүүртэй амны хаалтыг хэрэглэж байна.
Ташрамд дуулгахад, БНСУ-аас ирсэн иргэдийн
13 нь Дорнодынх байсан. Харьяа өрхийн эмнэлгийнхээ хяналтад гэрийн хорио
цээрийн дэглэмд тусгаарлаад байгаа дээрх иргэдийн шинжилгээний хариу сөрөг
гарчээ.