Малын хулгайн хэргээр 53 этгээд шалгагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Цагдаагийн газарт өнөөдрийн байдлаар малын хулгайн хэргээр 53 этгээд шалгагдаж байна. Олон удаагийн мал хулгайлах гэмт үйлдэлтэй дээрх этгээдүүдийг илрүүлэн шалгах явцад иргэн Б, П, Ч, И, Б нар хорих ангийн ялтнуудтай холбоо тогтоож, 130-аад сая төгрөгөөр үнэлэгдэх 102 толгой мал хулгайлснаа хүлээжээ.
Мөн иргэн Э тэргүүтэй таван этгээд арван удаагийн үйлдлээр 14 сая
төгрөгийн мал, иргэн У тэргүүтэй долоон этгээд 15 удаагийн үйлдлээр 30 сая
төгрөгийн мал хулгайлсан байна.
Мөрдөн шалгах явцад танил малын эмчдээ
авлига өгч гурван ч удаа малын гарал үүслийн бичиг авсан, түүнчлэн хулгайлсан
малын махаа гуанз, хоолны газар, гэр хорооллын дэлгүүрүүд, уул уурхайн
компаниудад худалдан борлуулдаг байсан гэж мэдүүлжээ. Насны хувьд 75.6 хувь нь
25-40 насныхан байгаа юм. Тэдний таван хувь нь туслах малчнаар ажиллаж байсан
иргэд аж. Малын хулгайчид хэд хэдэн бүлэг үүсгэж зарим тохиолдолд туслах малчин
нэрээр малчин өрхийг судлах маягаар арга нь нарийссан гэдгийг Цагдаагийн
байгууллагаас анхааруулж байна.