“Монгол ур чадвар-2016” улсын уралдааны эхний давааны шилдгүүд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-26 21:25:49

Дархан-Уул аймагт явагдсан “Монгол ур чадвар-2016” уралдаан өндөрлөж дүнгээ гаргалаа. Монгол Улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол олгодог мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн суралцагчдын дунд явагддаг ур чадварын энэ удаагийн уралдааныг Хөдөлмөрийн Яам, Монголын Барилгачдын Холбоо хамтран зохион байгуулж Улаанбаатар хот болон 19 аймгийн нийт 24 баг тэргүүн байрын төлөө өрсөлдсөн юм.

Дархан МСҮТ-ийн сургалтын баазыг түшиглэж зохион байгуулагдсан "Хавтанцар наах" төрлийн улсын уралдаан зургаан оролцогчийг хоёрын даваанд шалгарууллаа. Үүнд: тэргүүн байранд Хөвсгөл аймгийн МСҮТ-ийн Э.Одонбаатар шалгарч дэд болон угтгаар байрыг Дархан МСҮТ-ийн Г.Должинсүрэн, Улаанбаатар Барилгын Политехник Коллежийн Б.Очирболд эзлэж “Дархан Өргөө” Политехник Коллежийн Б.Ариунтунгалаг, Өмнөговь аймаг дахь Политехник Коллежийн Г.Мөнхбаяр, Баянхонгор аймаг дахь Политехик Коллежийн С.Норовсамбуу нар удаах байранд шалгарчээ. Мэргэжлийн уралдааны эхний зургаанд байранд шалгарсан эдгээр сурагчид хоёрын даваанд оролцож тэндээс шалгарсан нь Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод болох Дэлхийн ур чадварын 44 дэх удаагийн тэмцээнд оролцох эрхээ авах юм.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

相关新闻