Алтан овоо, Шилийн богд чиглэлд шинийн 15-ныг дуустал зорчихгүй байхыг анхаарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-25 10:18:09
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Алтан овоо, Шилийн богд чиглэлд зорчих хөдөлгөөнийг 3 дугаар сарын 2-ныг хүртэл  хязгаарласан байсныг 3 дугаар сарын 9 болгон сунгажээ.


УОК-ын шийдвэрээр энэ сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл аймаг, хот хоорондын хөдөлгөөнийг зогсоосон. Энэ дагуу Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжаар шинийн 15-ыг дуустал Алтан овоо, Шилийн богд чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг зогсоогоод байна. 


Сар шинийн өдрүүдэд Алтан овоо, Шилийн богд хайрханд мөргөж, шинийн 8-ны нарыг харах гэсэн аялагч, зорчигчдын тоо эрс нэмэгддэг. Иймд Сүхбаатар аймаг, Дарьганга сумын цагдаагийн хэсгээс энэ чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж, Шилийн богд орчимд 24 цагийн хяналтыг пост ажиллуулж байна. 


 


相关新闻