Галын аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-02-18 11:50:43

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймаг дахь Онцгой байдлын газраас Есөнбулаг сумын гэр хорооллын айл өрхүүдэд гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж байна. 

Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн хоёрдугаар сарын 15-наас эхэлсэн уг шалгалтын ажлаа 350 гаруй өрхийг хамруулсан ба хоёрдугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлүүлэх аж.

Айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг шалгахаас гадна гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, ахуйн ослоос бага насны хүүхдийг хамгаалах, хараа хяналтгүй орхихгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Уг ажлыг Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамж, шинэ короновирусний халдвар гарсантай холбогдуулан ерөнхий сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 02-ныг  хүртэл түр зогсоосонтой холбогдуулан хэрэгжүүлж байгаа ажээ.


相关新闻