Нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбар энэ сарын сарын 27-нд Чингисийн талбайд “Нээлттэй өдөрдлөг” зохион байгуулахаар болжээ.
Уг өдөрлөгт ХАХНХЯ, НДЕГ, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв оролцож, нийгмийн хамгааллын салбарын үйлчилгээг нэг дор үзүүлж, холбогдох мэдээ, мэдээллийг нийтэд хүргэх аж.
Засгийн газрын 2013 оны 120 дугаар тогтоолоор жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны баярын өдөр болгосон. Уг тохиолдуулан “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулах болжээ.
Ч.Ариунболд