Коронавирусний тархалттай тэмцэх зорилгоор Шанхай хотод шинэ эмнэлэг барина
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БЭЭЖИН. /South China Morning Post/. Шинэ төрлийн “2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааг эмчлэх
зорилгоор Шанхай хотод шинэ эмнэлэг барихаар болсон тухай тус хотын засаг
захиргааны эрүүл мэндийн хорооны тэргүүн У Жинлэй мэдэгджээ.
Коронавирусээр халдварласан хотын иргэдийн тоо нэмэгдэж байгаатай
холбоотойгоор шинэ эмнэлэг барих шаардлагатай болсныг тэрбээр цохон
тэмдэглэжээ. Даваа гарагийн байдлаар Шанхай хотод коронавирусээр халдварласан
299 тохиолдол бүртгэгдсэн бол 1 хүн энэ өвчний улмаас нас барсан байна.
БНХАУ-д коронавирусээр халдварласан 42 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд
байгаа бол 1016 хүн энэ халдварын улмаас нас баржээ. Түүнчлэн энэ өвчнөөр халдварласан 3.9 мянган хүн эдгэрчээ.