Оскарын шилдгүүд тодорлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
МОСКВА. /TASS/. АНУ-ын кино урлагийн академийн 92 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын үеэр БНСУ-ын кино найруулагч Бон Жун Хогийн уран бүтээл “Шимэгч” уран сайхны кино Оскарын гол шагнал болох "Шилдэг кино" төрөлд шалгарчээ. Тийнхүү "Шимэгч" уран сайхны кино энэ удаагийн Оскарын дөрвөн шагналын эзэн болж байна. Өмнө нь тус кино "Шилдэг эх зохиол", "Шилдэг найруулагч", "Гадаад хэл дээрх шилдэг кино" төрлүүдэд шагнал хүртсэн юм.
Энэ төрөлд нэр дэвшсэн кинонууд:
Сэм Мендес, "1917"
Квентина Тарантино “Once Upon a Time... in Hollywood”
Мартин Скорсезе “The Irishman”
Ноа Баумбака “Marriage Story”
Тайка Вайтити “Jojo Rabbit”
Жеймс Мэнголд “Ford v Ferrari”
Грета Гервиг, “Little Women”
Шилдэг эрэгтэй жүжигчин
“Joker”
киноны гол дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Хоакин Феникс “Шилдэг эрэгтэй
жүжигчин” төрөлд Оскарын шагнал хүртэв. Энэ тухай АНУ-н кино урлагийн академийн
92 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын үеэр зарлажээ.
Энэхүү шагнал нь жүжигчин Хоакин Фениксийн хувьд анхны шагнал нь болжээ.
Шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшсэн жүжигчид:
Леонардо Ди
Каприо, “Once
Upon a Time... in Hollywood”
Антонио Бандерас, “Dolor y gloria”
Адам Драйвер, “Marriage Story”
Жонатан Прайс “The Two Popes”
Шилдэг эмэгтэй жүжигчин
Америкийн жүжигчин Рене Зеллвегер “Жуди” кинонд бүтээсэн дүрээрээ “Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд Оскарын шагнал хүртжээ.
Энэ төрөлд нэр дэвшсэн жүжигчид:
Скарлетт Йоханссон “Marriage Story”
Синтиа Эриво “Harriet”
Сирша Ронан “Little Women”
Шарлиз Терон “Bombshell”
“Шилдэг дуу”
Их Британийн дуучин Элтон Жон “I'm Gonna Love Me Again” дуугаараа “Шилдэг дуу” төрөлд Оскарын шагнал хүртжээ. Энэ дуу нь “Rocketman” киноны дуу аж. Энэ төрөлд “Тоглоомын түүх 4”, “Хүйтэн зүрх 2”, “Harriet” зэрэг уран бүтээлийн дуунууд өрсөлдсөн байна.
“Шилдэг баримтат кино”
“Шилдэг баримтат кино” төрөлд “Америкийн
үйлдвэр” кино Оскарын шагнал хүртжээ. Найруулагч Стивен Богнар, Жулия Райхерт
нарын тус кинонд Охайо муж дахь Хятадын тэрбумтаны нээсэн үйлдвэр дэх Хятад,
Америк ажилтнуудын харилцааны тухай өгүүлдэг
байна.
Энэ төрөлд
өрсөлдсөн кинонууд:
“The Cave”
“Honeyland”
" The Edge of Democracy”
“For Sama”