БНХАУ, АНУ-ын төрийн тэргүүн нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-02-07 14:51:53

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпин баасан гарагийн өглөө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьж, шинэ төрлийн коронавирусний халдвар тархаад байгаа асуудалд няхуур хандахыг уриалжээ.


Тархалтаас урьдчилан сэргийлэх, хянах чиглэлд гаргаж буй бидний хүчин чармайлт аажмаар үр дүнгээ өгч байна гэж Си Жиньпин хэлээд, коронавирусний халдварын аюулыг даван туулна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


“АНУ халдвар тархаад буй асуудалд ул суурьтай хандаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Талууд тархалтыг хязгаарлах чиглэлд харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэй” гэж БНХАУ-ын дарга хэлжээ.


БНХАУ, АНУ-ын удирдагчид мөн хоёр орны саяхан байгуулсан худалдаа, эдийн засгийн тухай хэлэлцээрийн талаар ярилцаж, цаашид хоёр талын харилцаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна.

相关新闻