Сербийн парламентын сонгуульд Ерөнхий сайдын нам яллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЕЛГРАД. /TASS/. Ням гарагт болсон Сербийн парламентын ээлжит бус сонгуулийн урьдчилсан дүнгээр тус улсын Ерөнхий сайд Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч Сербийн дэвшилтэт намын байгуулсан “Александр Вучич-Серби ялна” эвсэл илт давуу байдалтайгаар яллаа. Энэ тухай Сербийн Сонгуулийн хороо мэдэгджээ.
Саналын хуудсын 27.25 хувийг тоолсны дараах байдлаар Вучичийн эвсэл сонгогчдын 49.30 хувийн саналыг авлаа гэж Сербийн Сонгуулийн хорооны дарга өнгөрсөн шөнө болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна.
Түүний хэлснээр, таван хувийн босгыг мөн 12.10 хувийн санал аваад байгаа Ивица Дачич тэргүүтэй Социалист намын байгуулсан эвсэл, 7.94 хувийн саналтай Воислав Шешел тэргүүтэй Сербийн радикал нам, сөрөг хүчний эвсэл болох “Шударга Сербийн төлөө-Ардчилсан нам” 6.13 хувийн саналтайгаар давж байгаа аж.
Сонгуулийн урьдчилсан дүнгээр бол, парламентын сонгуульд оролцсон 20 эвслээс зөвхөн 4 нь л Скупщина буюу Сербийн парламентад орох төлөвтэй байна. 2014 онд болсон сонгуулиар парламентад 19 нам суудал авч байжээ.
Д.Жаргал