АНУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 11 болж нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /TASS/.
АНУ-д “2019-nCoV” вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний дахин хоёр
тохиолдол Калифорни муж улсын Сан-Бенито тойрогт бүртгэгджээ.
Энэ өвчнөөр халдварласан хоёр хүн эхнэр, нөхрүүд байсан бөгөөд хосуудын нэг нь Ухань хотоос ирээд удаагүй байжээ. Шинэ төрлийн уушгины хатгалгаа өвчнөөр халдварласан хүний тоо АНУ-д 11 болж нэмэгдээд байна. Калифорни муж улсад 7 тохиолдол бүртгэгдсэн бол, Иллинойс мужид 2, Аризонад 1, Вашингтон муж улсад 1, Массачусетс мужид тус бүр 1 бүртгэгдээд байгаа аж.