Зайсан орчмын газар шалгалтад бүдрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-04-23 13:59:19

Ази Европын орнуудын дээд хэмжээний АСЕМ-ын 11 дүгээр хурлын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Хан Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Зайсан толгой” орчимд шалгалт хийлээ.

Энэ үеэр тус бүсэд байрлаж, газар эзэмшиж буй иргэн аж ахуйн нэгж байгууллагууд нь тохижилтдоо огт анхаарахгүй, хог хаягдал, эвдэрсэн хашаа хайс хашлага ихтэй байгаагаас гадна ихэнх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлдэг зөрчил илэрсэн байна.

Мөн амралтын газруудад нь гэмт хэрэг их гардаг, Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газраас удаа дараа шаардлага хүргүүлж, хугацаатай үүрэг өгсөн боловч хэрэгжилт нь хангалтгүй байгаа юм. Тиймээс хугацаатай үүрэг өгч хэрэгжилтийг нь хангаж байгаа эсэхэд дахин хяналт тавихаар боллоо.

Ард иргэд Зайсанд баячууд амьдардаг, хамгийн сайхан газар гэж боддог ч эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинтой, хогондоо дарагдсан хотын өнгө үзэмжинд нөлөөлсөн газруудын нэг болсон байна. Тиймээс Зайсанд амьдарч буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд гадна тохижилт, эрүүл ахуйдаа анхаарах цаг болсон гэж үзсэн аж.

相关新闻