Перуд хий тээвэрлэгч дэлбэрсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-01-31 12:33:15

ЛИМА. /Xinhua/. Перу улсын нийслэл Лима хотод хий тээвэрлэж явсан ачааны машин өнгөрсөн долоо хоногт дэлбэрсний улмаас амиа алдсан хүний тоо 4-өөр нэмэгдэж, 20 хүрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яам пүрэв гарагт мэдээлжээ.


Амиа алдсан хүмүүсийн 7 нь бага насны хүүхэд байжээ. Ноцтой түлэгдсэн 20 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн гэмтсэн 11 иргэн энэ сарын 23-нд эмнэлгээс гарсан байна.


Хий тээвэрлэгч машин замын хурд сааруулагчийн улмаас донсолж, хий алдсанаас үүдэн дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас ойр орчмын 20 гаруй байшин барилга сүйдэж, нуржээ. Эвдэрч сүйдсэн барилгуудыг 30 хоногийн дотор сэргээн засварлах бол нурсан байшингуудыг 3 сарын хугацаанд дахин барина гэж Перу улсын Орон сууцны яам мэдэгджээ.


Б.Отгонтуяа

相关新闻