ОХУ БНХАУ руу хийх төмөр замын хөдөлгөөнөө хязгаарлана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /TASS/.
Коронавирус тархах эрсдэлтэй байгаагийн улмаас БНХАУ, ОХУ
хоорондын Москва-Бээжин, Бээжин-Москва чиглэлээс бусад чиглэлийн төмөр замын
хөдөлгөөнийг 1 дүгээр сарын 31 хүртэл түр хугацаагаар зогсоосон тухай ОХУ-ын
Шадар сайд Татьяна Голикова мэдэгджээ.
“Пүрэв гарагаас баасан гараг хүртэл төмөр замын хөдөлгөөнийг хязгаарлаж
байна. Галт тэрэг Москва-Бээжин, Бээжин-Москвагийн чиглэлд явах болно” хэмээн
тэрбээр хэлсэн байна.
Түүнчлэн 3 дугаар сарын 27-ноос өмнө ОХУ-аас БНХАУ-д зорчихоор төлөвлөж
байсан холоос ирж буй зорчигчид нэмэлт төлбөр өгөхгүйгээр тасалбараа буцаах
боломжтой байгаа тухай өмнө нь Холбооны зорчигч тээврийн компани мэдэгдсэн
байна.