Шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчид сургалтад хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-01-28 11:33:33

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймаг дахь эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд 2020 онд оролцох иргэдийн төлөөлөгчид сургалтад хамрагдлаа.

Сургалтад аймгийн төв буюу Есөнбулаг суманд оршин суух иргэдийн 35 төлөөлөгч хамрагдсан юм. Сургалтыг шүүгчийн туслах Ч.Энхтуяа удирдан явуулж, сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа, сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд нар иргэдийн төлөөлөгчид нэмэлт мэдээлэл хийлээ. 

Сургалтын дараа иргэдийн төлөөлөгчид шүүхийн байртай танилцсан бөгөөд сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн шүүхийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, шүүхэд хэрэг, нэхэмжлэл, хүсэлтийг хүлээн авах ажиллагаа болон шүүх хуралдааны танхимуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.


相关新闻