"Монгол даатгал", "Түмэн шувуут"-ын ханш хамгийн өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-24 19:28:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, нэгдүгээр сарын 24-нд I, II, III ангиллын 18 ХК-ийн 523.212.961 төгрөгийн үнийн дүн бүхий 907.212 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Монгол даатгал" (CHE +14.99%) болон "Түмэн шувуут" ХК (TUM +2.09%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "ЛэндМН ББСБ" (LEND -2.00%) болон "Женко тур бюро" ХК (JTB -1.57%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.31 хувиар буурч 18999.02 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.673.677.688.805.84 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


相关新闻