Цахилгаан хангамж сайжруулах төсөл хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд Дэлхийн банкны “Эрчим хүчний төсөл-II” төслийн хүрээнд нийт 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр цахилгаан хангамж сайжруулах ажил хэрэгжиж байна.
Тодруулбал 6 кВ 12 км ЦДАШ, 0.4 кВ 8.4 км ЦДАШ, 2.4 км 6 кВ ЦД кабель шугам, 250 кВА чадалтай трансформаторын хоёр ком агаарын дэд өртөө, айл өрх албан байгууллагуудын тоолуурыг ухаалаг тоолуураар солих ажлыг хийхээр төлөвлөжээ.
Эдүгээ 6 кВ
12 км ЦДАШ, 0.4 кВ 8.4 км ЦДАШ, шинээр шинэ суурьшлын бүсэд 0.4 кВ 1.2 км ЦДАШ
татах ажил хийсэн гэж аймгийн ЗДТГ-аас
мэдээлэв.