БНАСАУ коронавирусний улмаас хилээ түр хугацаагаар хаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-22 09:06:57

ЛОНДОН. /Reuters/. БНХАУ-д “2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн шинэ төрлийн уушгины хатгалгаа өвчин тархаад буйтай холбогдуулан БНАСАУ-ын эрх баригчид хилээ түр хугацаагаар хаах шийдвэр гаргажээ. Энэ тухай Хятадад байрладаг “Young Pioneer Tours” аялал жуулчлалын агентлаг мэдэгдсэн байна.


“БНАСАУ вирус тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зорилгоор 1 дүгээр сарын 22-ноос гадны жуулчдыг хүлээн авахаа зогсоож байна” хэмээн мэдэгдэлд дурджээ. БНАСАУ-ыг зорьдог гадны жуулчдын дийлэнх нь БНХАУ-аас ирдэг аж. 


Баруун Африкт эбола вирусний халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор БНАСАУ 2014 онд мөн ийм арга хэмжээ авч байжээ.  

相关新闻