Өвөрхангайн тамирчид 2019 онд 956 медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-20 21:46:58

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 23 спортын холбоо үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн БТСГ-аас спортын холбоодтой хамтран 274 удаагийн уралдаан тэмцээнийг зохион байгуулжээ. Үүнд давхардсан тоогоор 25343 тамирчин оролцсон байна.

Тив, дэлхий, олон улсын 32 удаагийн тэмцээнд 121 тамирчин оролцож 56 медаль, улсын аварга болон түүнтэй адилтгах 215 удаагийн тэмцээнд 2212 тамирчин оролцож, ОУХМ-1, спортын мастер 15, спортын дэд мастер 33 төрөн гарсан бөгөөд нийт 956 медаль хүртээд байна.

Аймгийн хэмжээнд спортыг хөгжүүлэх зорилгоор спортын 23 төрлийн секц, дугуйланг ажиллуулж байгаа ба 6718 тамирчин  хичээллэж, гадаад, дотоодын чанартай тэмцээн, уралдаанд тогтмол оролцох тамирчдын тоо нэмэгдэн ур чадвар өссөн дүнтэй байна.

相关新闻