Төрийн байгууллагууд туршлага солилцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-01-20 17:57:44
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг агентлагууд "Бүтээн байгуулалт, иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил", 2019 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа танилцуулж, харилцан туршлага солилцож байна.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 22 агентлаг "Бүтээн байгуулалт, иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил"-ийн төлөвлөгөөний хэрэгжилт, ажилтнуудаа хөгжүүлэх зорилтын хэрэгжилт, шинээр санаачилж хэрэгжүүлсэн үйл ажиллагааг тус тус танилцуулж, үйл ажиллагаа, үр дүнг харуулсан үзэсгэлэнг гаргажээ.

Тус аймгийн ЗДТГ-аас анх удаа  агентлагуудын бүтэн жилийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаарх мэдээллийг хэвлэл, мэдээлэл, төрийн бус байгууллагуудад шинэлэг хэлбэрээр ийнхүү хүргэж байгаа бөгөөд ирэх хоёрдугаар сарын эхээр 15 сумын үйл ажиллагааг танилцуулах уулзалтыг мөн зохион байгуулах ажээ. 
Төрийн байгууллагуудад туршлагаа хуваалцах, бие биеэсээ суралцах боломжийг олгож байгаа энэхүү үйл ажиллагаа 20-22-ны өдөр үргэлжилнэ.

相关新闻