75-80 мянган га-д тариалалт хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймагт энэ хавар 75-80 мянган га-д тариалалт хийх урьдчилсан тооцоо байгаа талаар Хүнс хөдөө аж ахуйн газар танилцууллаа.
Таван сарын 3-аас эхлэх төлөвлөж байгаа тариалалтаар үр тариа 63797-72500га, төмс 4807-5002 га, хүнсний ногоо 540- 1532 гад тарьж, 70 мянган гад уринш боловсруулана.
Үр тарианы 30 гаруй хувийг, төмсний үрийг 100 хувь нөөцөлсөн бөгөөд нийт 10208 тн үр шаардагдахаас дутагдаж байгаа 6459 тн үрийн захиалгыг иргэн, ААН-ээс авч, Хүнс хөдөө аж ахуйн яаманд хүргэсэн байна.
Хүнс хөдөө аж ахуйн газрын мэдээлснээр хаврын ажилд шатахуун 1124,4 тн, хүн хүч 2457, тээврийн хэрэгсэл 596 хэрэглэх тооцоо байгаа юм.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг