Нийт 1100 гаруй толгой мал ихэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-21 16:33:20

Хэнтий аймаг 2015 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 18 сумын 88 багийн 9,5 мянган малчин, мал бүхий өрх 3,5 сая толгой мал тоолуулснаар мал сүрэг 5 төрөл дээр өмнөх оноос 8,6 хувиар өссөн дүнтэй байна.

Үүнээс төллөвөл зохих 1,6 сая хээлтэгч малын 38.1 хувь болох 620.0 мянган мал төллөж, 619.0 мянган төл бойжуулсан нь төл бойжилт 99.7 хувьтай байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Мөн Галшар, Дархан, Дэлгэрхаан, Биндэр, Баян-Адрага, Баян-Овоо, Мөрөн, Бор-Өндөр сумдад мал төллөлт 40-60 хувьтай, бусад суманд 20-30 хувьтай явагдаж байгаа бөгөөд нийт 1103 толгой мал ихэрлэж, 2104 толгой төл хорогджээ.

Аймгийн хэмжээнд том малын зүй бус хорогдол 11228 толгой гараад байгаа нь нийт малын 0,3 хувийг эзэлж байгаа ажээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

相关新闻