Нефтийн үнэ 46 доллароос давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-04-21 16:07:26

МОСКВА. /TASS/. Лондоны “ICE” биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн зургадугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 0.55 хувиар өсч, нэг торх нь 46.05 доллар болсон байна. Энэ нь 2015 оны 12 дугаар сарын эхэн үеэс хойших хамгийн өндөр үнэ юм.

Нефтийн үнийн өсөлт нь АНУ-д нөөцийн хэмжээ нэмэгдсэн тухай мэдээлэл гарсантай холбоотой аж. Тус улсын нефтийн нөөц өмнө нь таамаглаж байсанчлан 2.4 сая торхоор бус харин 2.1 сая торхоор нэмэгджээ.

“Brent” маркийн нефтийн үнэ 40 доллароос доош унахгүй гэдэг нь харагдаж байна. Мөн олборлолтын хэмжээний талаар нэгдмэл байр суурь бүрэлдээгүй байгаа нь нийлүүлэлтийн илүүдэл үүсэхгүй байхад нөлөөллөө. Нефтийн үнийн өсөлтийн графикийг анхааралтай ажиглавал дараагийн удаад үнэ 47-48 долларт хүрч магадгүй” гэж Оросын “Югра” банкны дэд захирал Юрий Мельников ярьсан байна.

Д.Жаргал

 

相关新闻