Э.Макрон хуурамч мэдээлэлтэй тэмцэхийг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПАРИС.
/TASS/.
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон нийгмийн сүлжээний
зүгээс сэтгүүл зүйд учруулах аюул заналхийллийн талаар мэдэгдэж, хуурамч
мэдээлэлтэй идэвхтэй тэмцэхийг салбарын мэргэжилтнүүдэд уриалжээ. Энэ тухай
тэрбээр сэтгүүлчдэд хандан үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна.
“Бид бүгд хуурамч мэдээлэлтэй тэмцэх
шаардлагатай болоод байна” хэмээн тэрбээр мэдэгджээ.
Нийгмийн сүлжээгээр дамжуулан сонгуульд хөндлөнгөөс оролцох аюултай учирч болзошгүйг тэрбээр сануулан дурдахын сацуу хиймэл оюун ухаан ашиглан хуурамч бичлэг хийдэг дипфейк гэгдэх технологи бий болсныг томоохон аюул гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Сэтгүүл зүй гэх нэрийн дор чадварлаг зохиогчид олширч байгаа нь сэтгүүл зүйн мэргэжлийн салбар, ардчилалд аюул учруулж байгааг Э.Макрон цохон тэмдэглэжээ.