Францын тээврийн компаниуд ихээхэн хэмжээний хохирол амсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-16 14:18:02

ПАРИС. /TASS/. Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал цуглаан, ажил хаялт үргэлжилсэн 40 гаруй хоногийн хугацаанд Францын хоёр гол тээврийн компанийн амссан хохирлын хэмжээ 1 тэрбум гаруй еврод хүрсэн байна.  


Парис хотын тээврийн газар 200 сая еврогийн хохирол амссан бол Үндэсний төмөр замын нийгэмлэг 850 сая еврогийн ашиг орлогыг алдсан байна.  


Жагсаал цуглаантай холбоотойгоор бэлэн мөнгөний орлого буурсныг санхүүгийн маш том сөрөг үр дагавар хэмээн Засгийн газар үзэж байна.


Үйлдвэрчний эвлэлүүдийн санаачилгаар тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн ажил хаялт Францад 12 дугаар сарын 5-нд эхэлсэн юм. Ажил хаялтад эмч, багш, өмгөөлөгч, гал хамгаалагчид болон бусад мэргэжлийн хүмүүс оролцсон юм. Тэдний дийлэнх нь “SNCF”, “RATP” тээврий компанийн ажилтнууд бөгөөд үүний улмаас нийтийн тээврийн үйл ажиллагаа зогсонги байдалд оржээ. 

相关新闻