Залуусын бие бялдрыг хөгжүүлэхэд анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-04-21 15:26:45

Баянзүрх дүүргийн Цэргийн штаб, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв хамтран “Эмчлэн эрүүлжүүлье” сэдэвт  хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Тус уулзалт, хэлэлцүүлэгт дүүргийн засаг даргын Хөдөлмөр эрхлэлт нийгмийн асуудал хариуцсан орлогч Т. Баясах, Цэргийн штабын дарга, хурандаа Ч.Цог, мэргэжилтэн, дэд хурандаа Ө.Тамир болон бусад албаны хүмүүс оролцлоо. Хэлэлцүүлэгээр цэргийн жинхэнэ албаны татлагаар эрүүл мэндээр тэнцээгүй залуучуудыг эрүүлжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан ажлаа тайлагнаж, залуусын санал, хүсэлтийг сонссон юм.Мөн залуусын бие бялдрыг хөгжүүлэхэд дүүргийн Биеийн тамир спортын хороо, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд Эрүүл мэндийн төв хамтран ажиллаж чадвал цэрэгт татагдах залуучуудын тоо нэмэгдэнэ хэмээн албаныхан хэлж байна. 

相关新闻