Хангайн бүсийн залуучууд Архангай аймагт чуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ“Эрхээ идэвхижүүлье: Сонгуульдаа оролцъё” баруун бүсийн чуулган энэ сарын 18, 19-нд Увс аймагт өндөрлөсөн бол Хангайн бүсийн залуучуудын чуулган өнөөдөр Архангай аймагт эхэллээ.
Сонгуульд залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, тэдний оролцоог орон нутгийн болон улс орны шийдвэр гаргах түвшинд дээшлүүлэх зорилготой уг чуулганд Архангай, Төв, Баянхонгор, Өвөрхангай аймгийн залуучууд оролцож байна.
Энэ үеэр “Залуучуудын оролцоо”,” Сонгогчийн боловсрол”, “Иргэний оролцоо ба залуучууд” зэрэг сэдвээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Мөн МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн болон сонгуульд нэр дэвшүүлж болохгүй этгээдүүдийн “Хар жагсаалт” гаргах гэж байгаа талаараа аймгийн иргэд, залуучуудтай чөлөөт уулзалт зохион байгуулна. Үүнээс гадна томоохон худалдааны төв, зах, албан байгууллага, их дээд сургуулиудаар орж олон нийтийн саналыг сонсохоор болжээ.
Чуулган маргааш өндөрлөнө.
Ж.Болор