Төрийн байгууллагуудад архидалттай тэмцэх тугийг аялуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-21 14:43:04

"Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор “Архигүй орчин гэрэлт ирээдүй” 3 сарын аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. Аян 4 дүгээр сарын 1-нээс 7 дугаар сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд сум, баг, газар, хэлтэс, байгууллагуудад архидан согтуурахтай тэмцэх арга хэмжээг явуулах юм.

Мөн архидан согтуурснаас эрүүл мэнд, гэр бүл, хамт олон нийгмийн амьдралд учрах хор уршгийн талаарх олон нийтийн мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх, эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, архинд донтох өвчнийг эрт илрүүлэх, эмчлэн эдгэрүүлэх үйлчилгээг төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотой зохион байгуулах аж.

Түүнчлэн архины хор хөнөөлийг олон нийтэд сурталчлах, хорт зуршлаас татгалзах ажлыг зохион байгуулахад төрийн албан хаагчдыг манлайлж оролцуулах зорилгоор албан байгууллагуудад 7 хоногийн хугацаатай туг аялуулж байна.

Тугийг байрлуулсан эхний байгууллага нь Эрүүл мэндийн газар бөгөөд 4 дүгээр сарын 5-наас 11-ний өдрүүдэд тус байгууллагаас Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн даргаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, 9 төрлийн үйл ажиллагаа бүхий төлөвлөгөөгөөг боловсруулан хэрэгжүүлжээ. Архи, тамхины хяналтын хууль, Архи хүний бие мах бодид хэрхэн нөлөөлөх тухай сэдвүүдээр мэдлэг сэргээх сургалт зохион байгуулах, “Архигүй-Аз жаргалтай гэр бүл” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг хүүхдүүдийн дунд зохион байгуулах, Архи, тамхины хорт зуршлын тухай мэдээлэл бүхий орчин бүрдүүлэх, “Архины хор хөнөөл” сэдвээр телевизийн нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд зэрэг ажлуудыг хийгээд байна.

Аяны тугийг 4 сарын 12-оос эхлэн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт байрлуулаад байгаа аж.

Өвөрхангай Б.Батчимэг

 

相关新闻