Улсын байцаагчдыг чадавхжуулах сургалт, зөвлөгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-13 16:17:44

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хуулиар тусгайлан улсын байцаагч ажиллуулахаар эрх авсан байгууллагын улсын байцаагчдыг чадавхжуулах сургалт, зөвлөгөөнийг энэ срын 9,10-нд зохион байгууллаа.

Сургалтад байгаль орчны хяналтын улсын байцаагчид, мал эмнэлгийн улсын байцаагчид, автотээврийн хяналтын улсын байцаагч зэрэг таван байгууллагын 50 орчим хүн оролцож, 2019 оны үйл ажиллагааны үр дүнг дүгнэн, 2020 онд хэрэгжүүлэх ажлын талаар үүрэг чиглэл авлаа. Мөн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэрээ, 2020 онд хамтран ажиллах 3 талт гэрээг тус тус байгууллаа.

Сургалтаар улсын байцаагчдын хяналт шалгалтын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гарсан дүрэм журам стандартыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөх, сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгчээ.

相关新闻