Багш нарын дунд шилдэг илтгэгчдийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-13 13:48:25

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЕБС, СӨББ-ын багш, удирдах ажилтнуудын дунд жил бүр болдог шилдэг илтгэл шалгаруулах уралдааныг БСУГ-аас өнгөрөгч баасан гарагт зохион байгууллаа.

"Суралцагчдын ялгаатай байдлыг сургалтад харгалзах нь - үйл ажиллагаа, үр дүн" сэдвийн хүрээнд нийт 45 илтгэгч оролцсоноос  2 дугаар шатанд 13 илтгэгч шалгаран өрсөлдсөн байна. Бат-Өлзий сумын ЕБС-ийн багш А.Амартүвшин “Унших бэрхшээлтэй байх магадлалтай сурагчдад дэмжлэг үзүүлэх нь” илтгэлээрээ тэргүүн байр эзэлж, Арвайхээр сумын Мэргэд сургуулийн багш Д.Дуламсүрэн “Ялгаатай байдлыг харгалзан ЕQ чадамжийг дэмжин сурлагын чанарыг нэмэгдүүлэх нь” илтгэлээр дэд байр, Арвайхээр сумын 4-р сургуулийн багш Т.Дулмаа “Сурагчдын ялгаатай байдалд тулгуурлан гэрийн даалгавраар хөгжүүлэх боломж” илтгэлээр гутгаар байр тус тус эзэлжээ.

相关新闻