Эрчим хүчний зуны улирлын горим тохиргооны асуудлыг хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЭрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын ерөнхий инженерүүд өнөөдөр ЭХЯ дээр цуглаж салбарын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн 2016 оны зуны горим тохиргооны асуудлаар хуралдаж байна.
Эрчим хүчний хэрэглээ өмнөх оны мөн үеэс буурах үзүүлэлттэй байгаа. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах шаардлагатай байгаа нь салбарын үйлдвэр, компаниудын хувьд горим тохируулгад эргэж харах, зуны улиралд хийх завсвар үйлчилгээний графикт тодорхой өөрчлөлт оруулах нөхцлийг бүрдүүлнэ хэмээн албаныхан хэлж байна.