Орхон аймаг өвлийн спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөртэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ оны анхны хуралдаанаараа “Орхон аймгийн өвлийн спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг баталлаа.
Аймгийн хэмжээнд өвлийн спортын дэд бүтэц хангалтгүй, мэргэжлийн багш, дасгалжуулагчийн хүрэлцээгүй байдал нь өвлийн спортыг хөгжүүлэх боломжийг хязгаарладаг байна. Тухайлбал, Биеийн тамир спортын газар, “Ирээдүйн од” спортын дунд сургууль, “Хангарьд” спорт цогцолборын “Сархиа” цанын бааз тус бүрт цана, тэшүүрийн нэг буюу аймгийн хэмжээнд гурван дасгалжуулагч л байдаг ажээ.
Иймд
дээрх хөтөлбөрийг баталж 2023 он хүртэл
хэрэгжүүлэхээр
боллоо. Хөтөлбөрт шаардлагатай хөрөнгийг улсын болон орон нутгийн
төсвөөс гаргана.
Ингэснээр өвлийн спортын зам,
дэд бүтцийг сайжруулж, багш, дасгалжуулагчдыг бэлтгэх юм.