Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа энэ сарын 20-нд эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөлийн тархалт 12.9 хувь буюу улсын хэмжээний дэгдэлтийн түвшинд хүрсэн тул аймгийн Засаг даргын захирамж гарч ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт болон цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарласныг дахин долоо хоногоор сунгалаа.
Одоогийн байдлаар 50 ортой хүүхдийн эмнэлэгт 127 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийт хүүхдийн ихэнх нь томуугийн В хүрээний вирус болон, уушгины хатгалгаа өвчтэй байна. Мөн эмнэлгээс гарсан хүүхдүүд дахин хүндэрч эргэн хэвтэх тохиолдол гарч байгаа тул сурагчдын амралтыг дахин сунгасан байна.