Дуучин Жастин Биберээс аминд халтай аюултай өвчин илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-09 10:46:57

МОСКВА. /РИА Новости/. Канадын дуучин Жастин Бибер лайма хэмээх өвчин туссан тухайгаа “Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


"Жастин Бибер хөгийн харагдаж байна гэж хүмүүс ярих боловч надад Лайма өвчний онош илэрснийг тэд мэдээгүй. Түүгээр ч үл барам миний арьс, тархины үйл ажиллагаа, эрүүл мэндэд бүхэлд нь нөлөө үзүүлсэн мононуклеозын архаг өвчтэй байсныг мэдээгүй” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.


Хоёр жилийн хугацаанд маш хүнд хэцүү үеийг даван туулсан хэдий ч зөв эмчилгээ хийлгэсний хүчинд эрүүл мэнд нь сайжирч байгаа тухай Ж.Бибер мөн ярьсан байна.


Өмнө нь Канадын дуучин Аврил Лавин мөн ийм өвчнөөр шаналж байжээ. Энэ өвчний улмаас хэдэн жилийг гэртээ өнгөрүүлж, үхэл амьдралын зааг дээр байсан тухайгаа дуучин бүсгүй ярьж байсан аж.


Лайма хэмээх өвчин нь хачгаар дамжиж буй таван төрлийн бактериас үүдэлтэй халдварт өвчин юм. Энэ өвчин толгой өвдөх, ядрах, арьсаар тууралт үүсэх зэргээр илэрдэг бөгөөд зарим тохиолдолд үе мөч, зүрх судас, мэдрэлийн тогтолцоо, нүдэнд нөлөөлдөг байна. Лайма өвчнийг цаг тухайд нь зөв зохистой эмчлээгүй тохиолдолд үхэлд хүргэх эсвэл тахир дутуу болгох аюултай байдаг аж. 

相关新闻