"Түмэн шувуут", "Инвескор ББСБ"-ын хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-07 17:18:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, нэгдүгээр сарын 7-нд I, II, III ангиллын 21 ХК-ийн 45.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 420.307 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 6 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тотвортой байлаа. 

Энэ өдөр "Түмэн шувуут" (TUM+4.67%) болон "Инвескор ББСБ" ХК (INV+3.13%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ард Даатгал" (AIC-8.28%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID-7.48%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.55 хувиар буурч 19111.42 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.655.461.689.195 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


相关新闻