Сэлэнгэ аймгийн малын тоо өмнөх оноос 9.2 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-01-04 13:16:30

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн малын сүргийн тоо 2019 оны урьдчилсан дүнгээр 1682.4 мянган толгой болжээ. Энэ нь өмнөх оныхоос 142.4 мянган толгой буюу 9.2 хувиар өссөн үзүүлэлт юм.  

Сэлэнгэ аймгийн хэмжээний нийт малын тоо толгойг сумдад хуваахад хамгийн олон мал тоолуулсан Орхонтуул сум тэргүүлж байна. Тодруулбал тус сум 212560 мянган толгой мал, Цагааннуур 179696 мянган толгой, Баруунбүрэн 172573 мянга, Баянгол 158157 мянга, Мандал 114160 мянган толгой мал тус тус тоолуулж аймагтаа хамгийн олон малтай сумдаар шалгарчээ. Сэлэнгэ аймгийн нийт малын тоог таван төрөл дээр нь авч үзвэл адуун сүргийн тоо толгой 103.4 мянга, үхэр 232.3, тэмээ 0.47 мянга, хонь 744.7 мянга, ямаа 601.5 мянган толгойд хүрсэн байна. Харин 2018 онтой харьцуулахад адуу 5.8 мянга, үхэр 15.4, хонь 38.8, ямаа 82.3 мянган толгойгоор тус тус өсч, тэмээ 0.011 толгойгоор буурсан ажээ.      

相关新闻