Салют, пиротехникийн хэрэгслийн аюулгүй ажиллагааг хангахыг зөвлөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Онцгой байдлын газраас дараах зөвлөмжийг хүргүүллээ. Шинэ жилийн баярын өдрүүдэд иргэд
салют буюу пиротехникийн хэрэгслийг маш ихээр хэрэглэдэг. Үүнээс үүдэн зарим тохиолдолд буруу харьцаж ашигласны улмаас эд эрхтэн,
амь нас, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гардаг
аж. Иймээс иргэдэд хандаж дараах зөвлөгөөг өгч байна.
-Салют пиротехникийн хэрэгслийг баталгаатай зөвшөөрөлтэй газраас
худалдан авах
-Аюулгүй ажиллагааны зааврын дагуу асаах
-Гар дээрээс асааж
хэрэглэхгүй байх
-Хялбар авалцан асах,
тэсэрч дэлбэрэх зүйлсийн дэргэд асааж хэрэглэхгүй байх
-Гэр орон сууцандаа
асаахгүй байх
-Бага насны хүүхдээр
асаалгахгүй байх зөвлөмжийг даган аюулгүй байдлаа хангахыг хүсье гэжээ.