Цэцэрлэгүүдэд 44 сая төгрөгийн хичээлийн багц хэрэглэгдэхүүн олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-12-30 21:07:42

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн нийт 29 цэцэрлэгт орон нутгийн төсвийн 44 сая төгрөгийн өртгөөр “Хөдөлгөөн-эрүүл мэнд” хичээлийн багц хэрэглэгдэхүүн олголоо.

Хүүхдийн хөдөлгөөн, эрүүл мэнд бие бялдрын хөгжилд ач холбогдол бүхий уг хичээлийн хэрэглэгдэхүүнийг 12 дугаар сарын 30-ны өдөр тус аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж, Засаг даргын Нийгмийн бодлого эрхэлсэн орлогч Я.Эрхэмбаяр нар хүлээлгэн өглөө.

Энэхүү хичээлийн багц хэрэглэгдэхүүн нь сургуулийн өмнөх боловсролын багш, ажилчдын бүтээлч үйл ажиллагааг шаардсан бага насны хүүхдийн хөдөлгөөн эрүүл мэндийн хөгжлийг дэмжих, тасалгааны температурт хагарахгүй, биеийн тамирын 16 болон түүнээс дээш элементийг эзэмшүүлэх боломжтой, орчин үеийн стандартад нийцсэн хэрэглэгдэхүүн юм. Одоогоор улс, орнуудад конус, маркер, шат, саадын хэрэглээ хэсэгчлэн нэвтэрч байгаа бол дээрх хэрэглэгдэхүүнийг цогцоор нь Говь-Алтай аймагт анхлан шийдсэнээр онцлогтой юм. 

Цаашид Сургуулийн өмнөх боловсролын багш, сурган хүмүүжүүлэгчдийн заах арга зүйн сургалтад хамруулах ажлыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас үе шаттайгаар зохион байгуулж ажиллах юм байна.

相关新闻