Эквадорын газар хөдлөлтөд 150 мянга орчим хүүхэд өртөөд байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНҮБ. /Xinhua/. Сүүлийн хэдэн арван жилд болоогүй хүчтэй газар хөдлөлт өнгөрсөн бямба гарагт Эквадорт болсон нь наад зах нь 150 мянган хүүхдийн амьдрал ахуйд нөлөөлж байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгджээ.
Бид хүүхдүүдийг өвчин болон бусад эрсдэлээс хамгаалахын төлөө цаг нартай уралдан ажиллаж байна гэж Эквадор дахь Хүүхдийн сангийн төлөөлөгч Грант Лайты мэдэгдэв.
Бямба гарагийн шөнө Эквадорт 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, наад зах нь 413 хүн амиа алдаж, 2500 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.
Эквадорын Засгийн газраас өгсөн урьдчилсан мэдээллээр, газар хөдлөлтийн улмаас 119 сургуулийн барилга ямар нэг байдлаар эвдэрч, 88 мянга орчим хүүхэд сургуульгүй болж хоцорчээ. Мөн 805 байшин барилга нурж, 608 барилга эвдэрчээ. Үүнээс гадна Портовьехо болон Чоне хотын хоёр эмнэлэг бүхэлдээ нурсан байна.
Газар хөдлөлтөд ихээхэн өртсөн нутгийн зарим хэсгээр хөрсний гулгалт үүсч байгаа нь дэд бүтцийг сүйтгэж, аврах ажиллагаа болон ханган нийлүүлэлтэд саад учруулж байна. Зарим хотууд тог цахилгаангүй байгаа бөгөөд холбооны шугамын 40 хувь л ажиллаж байгаа ажээ.
“Зика” вирус, хумхаа өвчин, “Чикунгунья” вирусийн халдварын халуун цэг болоод байгаа эрэг орчмын нутаг эрүүл ахуйн асуудал, ундны ус, эрүүл мэндийн байдалд ихээхэн түгшиж байгаагаа НҮБ-ын Хүүхдийн сан илэрхийлжээ.
Хүүхдийн сангийн ажилтнууд гамшигт хамгийн ихээр өртөөд буй Педерналес болон Эсмеральдас хотод ажиллаж, хүүхдүүдэд шаардлагатай тусламж үзүүлж байна.
Д.Нямтулга
An earthquake of 7.8 magnitude on the Richter scale struck Ecuador Saturday night, killing at least 413 people and injuring more than 2,500 others, reports said.
According to the preliminary government reports, the earthquake damaged 119 schools, affecting 88,000 children. Some 805 buildings have been destroyed and 608 have been damaged. Two hospitals have entirely collapsed in Portoviejo and Chone.
In some of the worst hit areas, mudslides are causing further damage to infrastructure and hindering access of relief teams and supplies. Some cities are still without full power and only 40 percent of communication lines are working.
UNICEF is concerned about health, water and sanitation conditions in the coastal areas, which are already considered hotspots for Zika, Dengue, Malaria and Chikungunya.
UNICEF teams are in Pedernales and Esmeraldas, two of the hardest hit areas, assessing children's needs and coordinating the response.