Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам ХҮН-тай эвсэл байгуулахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-20 12:58:58

УИХ-ын гишүүн Г.Уянгын даргалж буй Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг /ТТЭНН/ Хөдөлмөрийн үндэсний намтай /ХҮН/ эвсэл байгуулахаар тохиролцоонд хүрсэн талаарх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.

Харин энэ нь үндэслэлгүй ташаа мэдээлэл болохыг албаны эх сурвалж нотолж байна. Тодруулбал ТТЭНН нь УИХ болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд ХҮН-тай эвсэж оролцох талаар ямар ч тохиролцоо хийгээгүй аж.

Гэхдээ ТТЭНН бусад намуудтай эвсэл байгуулах асуудал нээлттэй байгаа бөгөөд өнөөдөрт багтаан шийдвэр гарах юм байна.

相关新闻