"Ард Даатгал", "ЛэндМН ББСБ"-ын хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-26 18:09:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 26-нд I, II, III ангиллын 20 ХК-ийн 158.722.831.05 төгрөгийн үнийн дүн бүхий 418.799  ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Ард Даатгал" (AIC+4.82%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND+4.29%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын Их Дэлгүүр" (UID-10.47%) болон "Махимпекс" ХК (MMX -5.47%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.52 хувиар өсөж, 18910.87 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.600.081.451.364.20 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻