Таримлыг тариалангийн талбайн сэлгээнд тариалах ажил 70 хувьтай хэрэгжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-12-24 11:01:41

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 15 дугаар тогтоолоор “Таримлыг тариалангийн талбайн сэлгээнд тариалах тухай” журмыг баталж байсан. Тогтоолын хэрэгжилттэй энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаар танилцлаа.

Аймгийн хэмжээнд энэ онд 16990,3 га талбайд тариалалт хийсэн нь 119.9 хувийн биелэлттэй байна. Үр тариаг 7136.6 га, улаанбуудайг 6860 га, бусад үр тариаг 276.6 га, тосны ургамлыг 2155 га, малын тэжээлийг 976.5 га, төмс 391 га, хүнсний ногоо 232 га талбайд тус тус тариалж, 6079 га талбайд уринш боловсруулжээ.

Тосны ургамлыг тухайн жилд тариалах талбайн 15 хувиас илүүгүй талбайд тариалахыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар тогтоосон бөгөөд энэ жил 2155 га буюу нийт талбайн 12.7 хувьд тарьсан байна. Тэргүүлэгчид тогтоолын хэрэгжилтийг хэлэлцээд 70 хувийн  биелэлттэй гэж дүгнэв.

Мөн энэхүү тогтоолоор нийт талбайн 50 хувиас дээш талбайд улаанбуудай, 25 хувиас багагүй талбайд үр тарианы төрлийн ургамал тариалахыг даалгасан юм.


相关新闻