МАН, МАХН тохиролцоонд хүрч чадсангүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМАН болон МАХН УИХ, аймаг, нийслэлийн 2016 оны ээлжит сонгуульд эвсэл болж оролцохоо энэ сарын 18-нд буюу даваа гарагт зарласан ч нэг хоногийн дараа шийдвэрээ буцаалаа.
Хоёр нам эвсэл байгуулж УИХ-ын сонгуульд МАХН тойрогт 15, жагсаалтад 10 нэр дэвшигч буюу нийт 25, МАН тойрогт 33, жагсаалтад 18 нийт 51 хүнийг тус тус нэр дэвшүүлнэ гэх мэтээр тохиролцон санамж бичиг байгуулах болсон. Харин МАХН-ынхан орон нутгийн сонгуульд оролцохдоо "ИТХ-д авсан суудлын тоо саналын тоо харгалзана" гэдгийг "2012 оны УИХ-д авсан саналын тоог харгалзаж үзнэ" гэх зэрэг өөрчлөлтийг санамж бичигт оруулахыг хүссэн аж. Тиймээс МАН-аас МАХН-ын ажлын хэсэгт санамж бичигт оруулах саналаа буцааж авах, санамж бичигт оруулах саналаа олон салаа утгагүйгээр эцсийн хариу өгөхийг шаардсан. Гэвч МАХН цагтаа хариу өгөөгүй учир эвсэх асуудлыг цуцалж, сонгуульд дангаар оролцох шийдвэрийг МАН-ын УЗ-ийн хурлаар өчигдөр орой гаргасан байна.
Харин МАХН-ын зүгээс "Хуралдаж дуусаагүй байхад МАН шийдвэр дангаар гаргалаа" гэсэн тайлбарыг урьдчилсан байдлаар өгч байгаа юм.
МАН-ын Бага хурлаас гаргасан шийдвэрийн талаар МАН-ын удирдлагууд өнөөдөр 10:30 минутаас Тусгаар тогтнолын 7 давхарт мэдээлэл хийхээ мэдэгдлээ.
Н.Гантуяа