Пауэрлифтингийн аймгийн рекорд амжилтыг эвдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-12-23 16:42:52

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Пауэрлифтингийн 2020 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрөөр Спортын ордонд боллоо. Тэмцээний дөрвөн ангиллын 17 жинд 8 багийн 76 тамирчин өрсөлдөж, жин тус бүрийнхээ аваргуудаа тодруулсан юм.

Өсвөрийн ангилалд багийн дүнгээр Төгрөг сум, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд Их монгол фитнесс клуб тус тус тэргүүлсэн бол насанд хүрэгчдийн 93 кг жинд оролцсон Б.Отгонбаатар 255 кг-ыг газраас татаж, аймгийн рекорд амжилтыг 2.5 кг-аар эвдэж мөнгөн шагнал хүртсэн байна.

Тус тэмцээнээс шалгарсан шилдгүүд 2020 оны 01 дүгээр сарын 05-нд Улаанбаатар хотноо болох Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

相关新闻